Оросын гадаад хэргийн хэвлэлийн газрын албаны хүн 15-ны өдөр хэлэхдээ, Ясукүни сүмд мөргөл үйлдэх нь маш эмзэг асуудал мөн. Япон энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй, өнгөрсөн японы түрэмгийллийн ажиллагаанд хохирол амссан улс орны ард түмний сэтгэл, сүр сүлдийг сэвтээж болохгүй гэжээ.
Сингапур, Индонез, Малайз, Филиппин зэрэг зүүн Ази зүүн өмнөд Азийн орнуудын засгийн газар, гадаад харилцааны Яам, олон нийтийн байгууллага мэдэгдэл хийж Ясукүни сүмд мөргөл үйлдсэн Коизүмид эсэргүүцэл илэрхийлсэн байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/ 1 2
|