Израилийн цэрэг 17-ны өдрөөс Ливанд байрлах НҮБ-ын түр хүчинд Ливаны өмнөд нутаг дахь хэсэг байрлалаа шилжүүлэн өгч эхэлсэн байна. Мөн 17-нд Ливаны засгийн газрын цэрэг Ливаны өмнөд нутагт хүрч байрлаж эхэлжээ.
Израиль, Ливан, Ливанд байрлах НҮБ-ын хүчний төлөөлөгч хэлэлцээ хийж, Израилийн цэрэг гарах болон бусад хоёр талын байрлах асуудлаар тохиролцоонд хүрсэн, Израилийн цэрэг Ливанд байрлах НҮБ-ын хүчинд Ливаны өмнөд нутгийн талаас дээш хувийн байрлалаа шилжүүлэн өгсөн байна. Израилийн цэрэг Ливаны өмнөд хэсгээс шат дараатай гарах бөгөөд Ливанд байрлах НҮБ-ын хүчний байдал болон Ливаны засгийн газрын цэргийн бодитой хяналтын үр дүнгийн дагуу бодитойгоор хэрэгжүүлнэ гэж Израилийн цэргийн тал мэдэгдсэн байна.
1 2 3
|