Өөр мэдээлснээс үзвэл, Ливанд байрлах НҮБ-ын хүчинд хүч нэмэхийн төлөө НҮБ-ын гишүүн орнууд Ливанд байрлах НҮБ-ын хүчинд яаралтай цэргийн хүчин нэмэгдүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байнгын орлогч Марк Маллок Бровн 17-ны өдөр уриалсан байна. Ливанд байрлах НҮБ-ын хүчинд Франц 200 хүн нэмэн илгээх бөгөөд өргөтгөл хийсний дараах Ливанд байрлах НҮБ-ын хүчнийг командлахад бэлэн байна гэж Францын Ерөнхийлөгчийн ордон 17-ны өглөө мэдэгдсэн байна. Герман тэнгисийн цэргээ Ливанд байрлах НҮБ-ын энхийг дэмжин сахиулах ажиллагаанд оролцуулна гэж Германы Канцлер Ангела Меркел ч 17-ны орой мэдэгдсэн байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\ 1 2 3
|