Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Душанбед хүрэлцэн очиж, Тажикистанд албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 5-р бага хуралд оролцсон байна. Энэ бол Хятад Тажикистан дипломат харилцаа тогтоосон 14 жилийн турш Хятадын ерөнхий сайдын анхны айлчлал юм.
Вэнь Жябао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Тажикистаны харилцааны хөгжлийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Тажикистаны ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг удирдах хүмүүстэй Хятад Тажикистаны уламжлалт найрамдлыг бэхжүүлэх, хоёр талын найрсаг харилцааг эрчимжүүлэх, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх тэрчлэн харилцан сонирхож байгаа бусад чухал асуудлаар санал бодлоо солилцохыг хүсэн хүлээж байна гэжээ.
1 2
|