Вэнь Жябао Германд хийсэн айлчлалаа өндөрлүүлсний дараа Душанбед хүрэлцэн очсон юм. Германд Айлчилсан хугацаандаа Вэнь Жябао Гамбурт Хятад Европын чуулга уулзалтын 2-р хуралд оролцсон бөгөөд Хятад Европын хамтын ажиллагаа болон Хятадын энх тайван хөгжил зэрэг асуудлаар үг хэлсэн байна. 14-ний өдөр тэрээр Берлинд Германы ерөнхийлөгч, канцлертай тус тус хэлэлцээ хийж, Хятад Германы харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо харилцан солилцсон байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\ 1 2
|