АПЕК-гийн удирдагчдын албан ёсны бус 14-р бага хуралд оролцож байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Ханойд тус байгууллагын гишүүдийн зарим удирдагчидтай уулзаж, хоёр талын харилцаа болон АПЕК-гийн хамтын ажиллагааны үйл явц зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, хоёр тал үргэлжлэн чармайж, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэх дээр эрчтэй ажиллаж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ түвшинд ахиулах ёстой гэлээ. Ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгж Оросын эрчим хүч нээн хөгжүүлэхэд оролцохыг Орос дэмжиж байна. Хоёр тал хүрээлэн байгаа орчныг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмний тусын төлөө хамтаар чармайхыг хүсч байна гэжээ.
1 2
|