
Японы Ерөнхий сайд Абе Шинжотой уулзах үед, хоёр орны харилцааны хөгжлийн сайн сайхан ханадлагыг хэвээр байлгана гэж хоёр талаараа санал нэгтэй илэрхийлсэн юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулахад хамтаар хүчин чармайлт гаргана гэж хоёр талаараа мөн илэрхийлсэн юм гэж тэмдэглэсэн байна.
Индонезийн Ерөнхийлөгч Сушилотой уулзах үед, хоёр орны стратегийн түншийн харилцаа бүх талаар ахиж, эрчим хүч, цахилгаан эрчим хүч, дэд бүтэцийн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаа ахиц хийсэнд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, харилцан ашитай хамтын ажиллагаагаа өрөгтгөхийг зөвшөөрсөн байна./Баатар орчуулж, Урангоо хянав/ 1 2
|