Хятад улсын дарга Ху Жиньтао, Пакистаны Ерөнхийлөгч Мушарафтай |
Пакистанд айлчилж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 24-ны өдөр Исламбадад Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушараф, Ерөнхий сайд Шаукат Азизтай тус тус хэлэлцээ хийсэн буюу уулзсан байна.
Мушарафтай хэлэлцээ хийх үе Ху Жиньтао хэлэхдээ, Хятад Пакистан хоёр орон уламжлалт найрамдлаа цаашид бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад ч ашигтай юм гэжээ. Мушараф хэлэхдээ, Пакистан Хятад хоёр орон дэд бүтэцийн байгуулалт, уул уурхай, соёл гэгээрэл, аялал жуулчлал, уламжлалт бус аюулгүйн ажил төрөл зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн байгууллага дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсч байна гэжээ. Ху Жиньтао болон Мушараф мөн 24-ны өдөр бас " Хятад Пакистаны чөлөөт худалдааны хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
1 2
|