Хятад улсын дарга Ху Жиньтао, Пакистаны Ерөнхий сайд Азизтай |
Азизтай уулзах үе Ху Жиньтао хэлэхдээ: дипломат харилцаа тогтоосон 55 жилийн турш хоёр орон өнө удааны найрамдал тогтоож, тал бүрээр хамтран ажилласан юм гэжээ. Азиз хэлэхдээ: Хятад улс бол Пакистаны онцгой найз мөн, Пакистан Хятадын харилцааны онцлог нь стратегийн болон урт хугацаа үргэлжилж байгаа явдал юм. Ху Жиньтаогийн энэ айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ эрмэлзэл авчирч өгсөнөөр, Пакистан Хятадын олон салбар дахь хамтын ажиллагааг дорбитой ахиулах нь гарцаагүй юм гэжээ.
Мөн 24-ны өдөр Ху Жиньтао бас Исламбадын хурлын төвд Пакистаны олон салбарын хүмүүст хандан "Уламжлалт найрамдлаа бадруулан, тал бүрийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ" гэсэн сэдвээр үг хэлж, байнга эрчимжиж байгаа Хятад Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд холбогдуулан 5 зүйлт санал дэвшүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\ 1 2
|