
Америкт айлчлахын хамт НҮБ-ын ерөнхий ассамблейн 62-р чууланд оролцож байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи 23-ны өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райстай Нью-Йоркт хэлэлцээ хийсэн байна.
Райстай хэлэлцээ хийх үе, Ян Жечи хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа нь ерөнхийдөө хөгжлийн сайн сайхан хандлагаа хадгалсаар ирсэн. Дараачийн шатанд хоёр тал Дарга Хү Жиньтао болон Ерөнхийлөгч Жорж Бушийн хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыгг голцуу дараахи 4 талаар хэрэгжүүлэх ёстой: Энэ нь тухайлбал: стратегийн өндөр түвшнээс Хятад, Америкийн харилцааны бүтээлч хамтын ажиллагааны зөв замаар хөгжихөд тус дөхөм үзүүлэн, хэсэг талын болон богино хугацааны ашиг сонирхолд хөтлөгдөхөөс зайласхийх, эдийн засгийн стратегийн яриа хэлэлцэл болон стратегийн яриа хэлэлцэлийг сайн хийж, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдаа, терроризмийн эсрэг тэмцэл зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эрчим хүч, цаг агаарын өөрчлөлт зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааг нээн хөгжүүлэх, нөгөө талынхаа гол чухал ашиг сонирхлыг хохироох ажиллагаа хийхгүй байж, хоёр орны харилцааны сайн сайхнаар тогтвортой хөгжихийг баталгаажуулах хэрэгтэй гэсэн болно гэжээ.
1 2
|