
Тайваний асуудлын тухай ярих үе, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах ажиллагааг Хятадын талтай хамтаар хориглон зогсоож, Тайваний хоолойн энх тайван" тогтвортой байдал болон Хятад, Америкийн хамтын ашиг сонирхлыг хамгаалахыг Америкийн талд хүсч байна гэж Ян Жечи тэмдэглэжээ.
Хятад, Америк хоёр тал эдийн засгийн стратегийн яриа хэлэлцэл болон стратегийн яриа хэлэлцлээр нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл хэрэг, цаг агаарын өөрчлөлт зэрэг чухал чухал асуудлаархи зөвшилцөл, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлбэл зохино. Америкинй тал нэг Хятадын бодлого баримталж, Хятад, Америкийн 3 хамтарсан албан мэдээний үзэл санааг мөрдөж, ганц талаасаа Тайваний өнөөгийн байдлыг өөрчлөх гэсэн үг яриа, үйл ажиллагааг эсэргүүцнэ гэж Райс илэрхийлжээ.
23-ны өдөр Гадаад хэргийн сайд Ян Жечи бас Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Пранаб Мухержее болон Францын Гадаад хэргийн сайд Бернард Оушертэй тус тус уулзаж, хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын асуудлаар санал бодлоо солилцсон байна. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\ 1 2
|