ӨӨРЧЛӨЛТ НЭЭЛТИЙН 40 ЖИЛ

Онцлох мэдээ

Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн болов

Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн 17-нд Бээжингийн Үзэсгэлэнгийн ордонд нээгдлээ. 

Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн нээгдэв

Үүнд гадаад дотоодын телевиз, кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн программ багтжээ.  

Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн нээгдэв

Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн 17-нд  Бээжингийн Үзэсгэлэнгийн ордонд нээгдлээ. 50 гаруй улс орон, бүс нутгийн уран  бүтээлчдийн баялаг агуулгатай, том хэмжээний кино телевизийн бүтээлүүд  үзэсгэлэнд оролцож байна. Энэ үзэсгэлэнд гадаадын хэвлэл мэдээлэл, үзэгчид  Хятадын соёлыг өвлөн залгамжилсан бүтээлд илүү их анхаарал хандуулж байгаа юм.  

"Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын тухай илтгэл" ном нийтлэгдэв

  "Ши Жиньпиний шинэ эриний Хятадын  онцлогтой социалист үзэл баримтлалын тухай ХХХ илтгэл" номыг 17-нд, Боловсролын  хэвлэлийн газраас хэвлэлд шилжүүлж, удалгүй бүх Хятадын олон газрын Синьхуа  номын дэлгүүрээр тараах гэж байна.   

​Эмчилгээний салбарыг улам нээлттэй болгож байна

​Сүүлийн үед Хятад улс эмчилгээ, эрүүл мэндийн салбарыг улам нээлттэй болгож, гадаадтай хамтран эмнэлэг байгуулах, гадаадын вакцинд зөвшөөрөл өгч хэрэглэх, гадаадын эм бэлдмэл импортлохыг зөвшөөрөх зэрэг олон шинэ бодлого хэрэгжүүлж, иргэдэд хүртээмжтэй, эмчилгээний салбарын хөгжлийг дэмжиж байна.

Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын II хурал болов



Синьхуа агентлагийн мэдээ, 11-ний үдээс хойш, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга, төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын дарга Ши Жиньпин төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын II хурлыг даргалан хуралдуулав. Тэрээр: ХКН-ын XIX их хурлын III бүгд хурлаас хойш, Төв хороо, Төрийн байгууллагын өөрчлөлт чухал амжилттай үргэлжилж байна. Практик хийхийн дагуу туршлагаа дүгнэн, үр шимийг нь хүртэж, орон нутгийн тогтолцооны өөрчлөлтийг хянуур төлөвлөж, төв, орон нутгийн тогтолцооны өөрчлөлтийн ажлын хуваар, хэрэгжилтийг уян хатан холбож, эмх цэгцтэй ахиулан, нам, төрийн тогтолцооны өөрчлөлтийг бүх талаар амжилттай үргэлжлэхийг батлах хэрэгтэй гэжээ.

HomePrev12Total 2 pages