Хулсны баавгай, жигүүртний мөн төрхийг номд мөнхөлжээ
2021-12-13 16:27:00
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хулсны баавгайн үндэсний паркийн байгаль орчныг хамгаалах сурталчилгаа, "Да Шянлинь давааны жигүүртэн", "Дэлхийн мөн төрх: Тан Жяхэ голын жигүүртний хэл" номыг тараах ёслол Чэндү хотод зохиогдов.

Хулсны баавгайн үндэсний паркийн Миньшань уулын бүсэд байрлах Тан Жяхэ голын ойролцоо ойд амьдардаг амьтан жигүүртэн олон байдгаараа алдагтай. 40 гаруй жилийн турш байгаль орчныг хамгаалах ажилд гар бие оролцож явсан Кань Лиминь Тан Жяхэ голын жигүүртэн амьтан, хорхой шавьж, мод ургамлыг ном бүтээлээрээ танилцуулж, түмэн бодис амьтан ургамлын үнэн төрх, үзэсгэлэнт байгалийг байдаг янзаар нь харуулж чаджээ.

Да Шянлиний хулсны баавгайг байгальд нь дасгах бааз нь олон улсад хамгийн том туршилтын бааз бөгөөд хулсны баавгай нь эндээ эх байгальдаа ээнэгшин дасах алхмаа алхаж, зэрлэг амьдралдаа хөл тавьдаг.