Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойн форумыг амжилттай зохион байгуулав
2021-12-13 23:09:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 10-нд БНХАУ-аас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар болон ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас Женевт “Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойн форум”-ыг хамтдаа зохион байгуулав. Уг форум онлайн хэлбэрээр зохиогдож, "Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ой: Интеграци ба хөгжил" уриан дор болсон байна. БНХАУ-аас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын элчин төлөөлөгч Ли Чэнган, ДХБ-ын Ерөнхий захирал Ивира нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв. Ивира хэлэхдээ: Хятад улс олон талт худалдааны тогтолцоог сэргээхэд үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

БНХАУ-аас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын элчин төлөөлөгч Ли Чэнган хэлсэн үгэндээ, Хятад улс ДХБ-д элссэнээр, Хятадад эдийн засаг нийгмийн хөгжлийн асар их ололт амжилт авчирсан төдийгүй дэлхийн эдийн засаг болон дэлхийн ард түмэнд маш том үр өгөөжөө өгсөн юм. Өнөө ДХБ хүндрэл бэрхшээлтэй тулгарч, Хятад улс олон талт худалдааны тогтолцоог үргэлжлэн тууштай дэмжиж, загасны аж ахуйн татаас болон цар тахлын эсрэг тэмцэхэд оруулсан ДХБ-ын хувь нэмрийг дэмжиж, ДХБ-д шаардлагатай өөрчлөлт хийн зангилаа чиг үүргийг сэргээхийг дэмжинэ гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улс олон төрлийн хамтарсан мэдэгдлийн санаачилгад идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалтыг хялбарчлах ахиц хөгжлийн санаачилгад чухал үүрэг гүйцэтгэж, хэдэн өдрийн өмнө зарласан үйлчилгээ худалдааны дотоод дүрмийн төгсгөлийн хэлэлцээрт бүтээлч үүрэг гүйцэтгэсэн байна. ДХБ-ын зангилаа үүрэг чадавхыг сэргээхийн төлөө, мөн ДХБ-ын гол чухал үнэт зүйл болон үндсэн зарчмыг өөрчлөхгүй байх үндсэн дээр, ДХБ-д шаардлагатай өөрчлөлт хийхийг дэмжиж, бусад гишүүн оронтой хамтдаа үүний төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна” гэжээ.


ДХБ-ын Ерөнхий захирал Ивира тэмдэглэхдээ: 2001 оны 12-р сарын 11-нд Хятад улс албан ёсоор ДХБ-ын 143-р гишүүн орон болов, энэ бол олон талт худалдааны тогтолцооны түүхэн дэх зангилаа чухал үйл хэрэг юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “ДХБ-ын хувьд, Хятад улсыг угтан авч байгаа нь жинхэнэ "дэлхийн" байгууллага болох чухал алхам болж байна. Дэлхийн хүн амын тавны нэгээс илүү хувь нь олон талт худалдааны системд бүрэн нэвтэрсэн байна. ДХБ-ын бусад гишүүн орнуудын хувьд, Хятад улс нэгдэн орсноор том, хурдацтай хөгжиж буй эдийн засгийн цогцод илүү урьдчилан таамаглаж болохуйц мөртөө харилцан ашигтай байх худалдааны харилцааг тогтоож өглөө гэсэн үг юм. Хятад улс дэлхийн худалдааны интеграцчлалын өсөлт хөгжилтийг хэрхэн дэмжих талаарх сурах бичгийн жишээ болсон байна. Хятадын эдийн засгийн өсөлт тоо томшгүй олон хүнийг ядуурлаас ангижруулж, Хятадын ард түмэн төдийгүй хөгжиж буй орнуудын худалдааны түншүүдийн ард түмнийг ч мөн адил ядуурлаас гаргав” гэжээ.

Ивира тэмдэглэхдээ: цаашид тулгарч буй сорилтыг даван туулахын тулд Хятад улс ДХБ-ын олон талт худалдааны тогтолцоог сэргээхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно хэмээн найдаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Мод тарих хамгийн тохиромжтой цаг бол 20 жилийн өмнөөс, харин түүний дараадах нь одоо цаг гэсэн хятад зүйр үг байдаг. Одоогоос 20 жилийн өмнө Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж, тарьсан том мод хэдийнэ баялаг үр жимсээ өгчээ. Өнөөдөр тарьсан үр маргааш үр жимс болно. Би Хятадын бүтээлч оролцоог тэсэн ядан хүлээж, олон талт худалдааны тогтолцоог сэргээн үр бүтээл олж, 21-р зууны сорилтыг даван туулахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Мөн өдөр ДХБ-ын дэд захирал Жан Шянчэн дээд хэмжээний форумыг даргалж, ДХБ-ын Ерөнхий захирал асан Паскаль Лами, АНУ-ын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч асан Венди Катлер, Хятадын Худалдааны яамны дэд сайд асан бөгөөд БНХАУ ДХБ-д элсэх хэлэлцээний ахлах төлөөлөгч Лон Юнту нарын зэрэг зочид хэлэлцүүлэгт оролцсон байна.