Ли Кэчян Дэлхийн Банкны захиралтай цахимаар уулзав
2021-12-13 20:56:21
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотноо Дэлхийн Банкны захирал Малпастай цахимаар уулзав.

Ли Кэчян: Бид саяхан ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурлыг хуралдуулж, ирэх оны эдийн засгийн ажлыг тогтвортой байлгах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг тэргүүн байранд тавьж, бүтцэд өөрчлөлт оруулан, өөрчлөлтийг дэмжин ажиллах болно. Макро эдийн засгийн бодлогыг зах зээлийн байгууллагуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлж, зах зээлд суурилсан эрх зүйн арга барилыг нэвтрүүлж, өргөн цар хүрээг хамарсан, ажлын байрыг дэмжсэн жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон хувийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийн хурд удааширч буй дарамттай үед бид жилийн зорилтоо биелүүлж чадах болно. Хятад улс Дэлхийн Банктай хамтран ажиллаж, Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөрөнгийг нэмэгдүүлэх 20 дахь удаагийн хэлэлцээг дэмжиж, бодит үйл ажиллагаагаар олон талт үзэл болон дэлхийн хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэжээ.

Малпас Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийг өндрөөр үнэлж, Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Хятад улс дэмжлэг үзүүлж байгаад талархаж, Хятад улстай тогтвортой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав