"2021 оны дэлхийн шилдэг арван төсөл"-ийг тодрууллаа
2021-12-14 16:51:54
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 14-нд Хятадын Инженерийн Академийн "Инженерийн" сэтгүүлээс шалгаруулсан "2021 оны дэлхийн шилдэг арван инженерийн амжилт"-ыг Бээжинд тодрууллаа. 

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь бие даасан, бодитой, шинжлэх ухаанч үндслэлтэй гэсэн гурван зарчмыг баримталсан бөгөөд дэлхийн хэмжээнд нэр дэвшүүлэх хүсэлт тавин, мэргэжилтний сонгон шалгаруулалт, зөвлөмж, олон нийтийн санал асуулга явуулсны дүнд  "2021 оны дэлхийн шилдэг арван төсөл"-ийг тодрууллаа. 

"2021 оны дэлхийн шилдэг арван инженерийн амжилт" нь сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий дахинд бүтээгдсэн, практикт үр дүнтэй нь нотлогдсон, дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлсэн инженерийн шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтыг харуулсан бөгөөд нэг буюу хэд хэдэн салбарт одоогийн инженерийн технологийн хамгийн дээд түвшинг тусгаж чадсан байна. Эдгээр нь тус бүр "AlphaGo ба AlphaFold", "CRISPR/Cas9 ген засварлах технологийн судалгаа ба хөгжил", "Хэт ягаан туяаны литографийн систем", "тав дахь үеийн хөдөлгөөнт холбооны технологи ", "Таван зуун метрийн диафрагмын бөмбөрцөг радио телескоп буюу FAST", "Эрлийзжүүлсэн тутарга ", "Insight Mars Landing Rover", " цар тахлын эсрэг олон нийтийн эрүүл мэндийн удирдамж", “хөх мөрний дэргэдэх гурван хавцлын усан ашиглалтын төсөл ”, "UHV дамжуулах төсөл" багтаж байгаа юм. 

Уг ээлжийн сонгон шалгаруулалт нь гурван талын онцлог шинжийг харуулсан юм. Нэгд,  шинжлэх ухаан, технологийн үндсэн ололт амжилтад хүрсэн эсвэл олон жилийн турш тулгарч байсан бэрхшээлийг шийдвэрлэсэн, мөн шинжлэх ухаан, техникийн дан эсвэл олон үзүүлэлтээр мэдэгдэхүйц өрсөлдөх чадвартай байж, дэлхийн тэргүүлэх түвшинд хүрсэн зэрэг багтана. Хоёрт, технологийн интеграцчлал, системийн нэгдмэл байдал, инженерийн аюулгүй байдал, нарийвчлал, ногоон байгууламжийн хэрэгжилтийн хувьд өвөрмөц шинэлэг онцлог шинжтэй байх. Гуравт,  аж үйлдвэрийг хөгжүүлэхэд эдийн засаг, нийгмийн илэрхий үр өгөөжид хүрч, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, бүх хүн төрөлхтний бүтээмжийн түвшинг дээшлүүлэх явдал болно.