2022 оны өвлийн олимпын ариун гал Бээжинд ирэв
2021-12-14 11:17:08
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 13-нд Бээжингийн 2022 оны өвлийн олимпын ариун гал Бээжингийн Шөүган паркт ирсэн бөгөөд ариун галын үзэсгэлэнгийн арга хэмжээ зохиож байна. Шөүган цанын харайлтын тавцанд 12-р сарын 12-ноос хиймэл цас оруулж эхэлсэн бөгөөд нийт 10 мянган тонн цас оруулж, өвлийн олимпын холбогдох тэмцээнүүдийн шаардлагыг хангах болно. Тус паркийн бусад цогцолборууд мөн бүх талаар ашиглалтад орох шатандаа байгаа юм.

Зуун жилийн түүхтэй Шөүган ган болдын үйлдвэр нь арваад жилийн өмнө Бээжингийн баруун хэсэгт байрлах Шы Жин Шань дүүргээс нүүн гарч, 2008 оны Бээжингийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад томоохон хувь нэмрээ оруулсан юм. 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг авсны дараа энэ удаагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо, үндэсний мөсний төрлийн сургуулилтын бааз, цаныг харайлтын төслүүдийн тэмцээний ордныг Шөүган паркт ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөний дагуу өвлийн олимпын ариун галыг цас мөсний нөөцөөр баялаг, цас мөсний спортын суурь сайтай нутгаар цас мөсний соёлын арга хэмжээтэй уялдуулан үзүүлж, 2022 оны 2-р сарын 2-4-ний өдрүүдэд Бээжин, Яньчин, Жанчхүү зэрэг гурван тэмцээний бүсэд галт бамбарын уламжлалт буухианы арга хэмжээг зохионо.