Сөргөлдөөнийг өдөөх нь биеллээ олохгүй
2021-12-14 20:28:40
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ази тивд айлчлах үеэрээ Хятад улстай холбоотой зүй бус хэлсний хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 14-нд хуралдуулсан хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, Америк хагалган бутаргах, сөргөлдөөнийг өдөөн хатгах оролдлого нь дэлхий нийтэд таалагдахгүй бөгөөд Ази тивд ч биеллээ олохгүй гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Азийн орнуудад айлчлах үеэр Хятад улс Азид хатуу арга хэмжээ авч буйг шүүмжилж, Америкийн засгийн газар Азид сөргөлдөөн гарахыг хүсэхгүй байгаа бөгөөд Америк, Хятадын өрсөлдөөн гамшгийн чанартай сөргөлдөөн болж муудахыг АНУ баталгаажуулж чадна гэж гэсэнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, Америк нэг талаар "Хятадын заналхийлэл" хэмээгчийг хөөрөгдөж, нөгөө талаар Хятад улстай сөргөлдөхийг хүсэхгүй байна хэмээн илэрхийлж буй нь логикт нийцэхгүй бөгөөд Хятад, Америкийн тэргүүн нарын уулзалтын нийтлэг ойлголтод ч нийцэхгүй байна. Бусад улс орон үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж гэжээ.

Н.Пүрэвжав