Ихрийн ордны солирын бороо 12-р сарын 14 буюу өнөөдөр тохиолдоно
2021-12-14 15:36:38
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны хамгийн сүүлийн том хэмжээний солирын бороо - Ихрийн ордны солирын бороо 12-р сарын 14 буюу өнөөдөр тохиолдох болно. 

Ихрийн ордны  солирын бороо нь хойд хагас бөмбөрцгийн хамгийн том гурван солирын борооны нэг юм. Одон орон судлалын урьдчилсан мэдээгээр, энэ жилийн Ихрийн ордны  солирын бороо өнөөдрийн  15:00 цагийн орчимд хамаг олон солир харах боломжтой. 

Хятадын цаг уурын сүлжээний цаг уурын шинжээч Ван Вэй-Юе хэлэхдээ, өнөө шөнө Хятад  улсын төв болон зүүн хэсгийн Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг зэрэг олон газар цэлмэг,  үүл багатай учраас солирын бороо сонирхоход  тохиромжтой. 

Хэнань, Шаньши,Хөх нуур зэрэг газар нутагт үүлэрхэг учраас азтай юм бол солирын  бороо олж үзэх боломжтой. Харин Шиньжяны баруун хойд бүс, Сычуан зэрэг бүс нутагт цас бороотой учраас солирын бороо сонирхох боломж бараг байхгүй гэжээ.