2021 онд Хятадын хүн тутмын дундаж ДНБ 12 мянган ам.долларт хүрэх боломжтой
2021-12-14 16:22:05
Share
Share this with Close
youtube WeChat

Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан 12-р сарын 8-10-ны өдрүүдэд Бээжинд болж өнгөрлөө. Уг хурал 2021 оны Хятадын эдийн засгийн ажлыг дүгнэж, өнөөгийн эдийн засгийн байдлыг задлан шинжилж мөн 2022 оны эдийн засгийн ажлыг байршуулсан байна. Төвийн санхүү эдийн засгийн хорооны тамгын газрын дэд дарга Хань Вэньшю саяхан хэлэхдээ, ирэх жилийн эдийн засгийн ажлыг хамгийн түрүүнд тогтвортой байлгаж, тогтвортой байдалд ахиулах хэрэгтэй. Эдийн засгийг тогтвортой байлгахад ашигтай бодлого гаргаж, чангалах үр дүнд хүргэх бодлого гаргах талаар болгоомжтой хандах ёстой гэжээ.

Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан тэмдэглэхдээ, 2021 онд Хятад улс зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралт болон цар тахалтай ул суурьтай тэмцэж, хөгжлийн шинэ байдлыг бий болгох талаар шинэ алхам хийж, чансаатай хөгжлийн талаар шинэ амжилт гарган, 14-р таван жилийн төлөвлөгөөний эхлэлийг сайн тавьсан юм. Хятад улс эдийн засгийн хөгжил болон халдвар хамгааллын талаар дэлхийд тэргүүлж, үндэсний стратегийн шинжлэх ухаан технологийн хүчин цаашид хүчирхэгжиж, аж үйлдвэрийн уян хатан чанар цаашид дээшилж, өөрчлөлт нээлттэй бодлого улам гүнзгий ахиж, иргэдийн амьжиргаа үр дүнтэй дорвитой баталгаажиж, экологийн соёл иргэншил цаашид ахилаа гэжээ.

Хань Вэньшю саяхан болсон 2021-2022 оны Хятадын эдийн засгийн ажлын хуралдааны талаар хэлэхдээ, 2021 онд Хятад улс эдийн засгийн хөгжил болон халдвар хамгаалалтын талаар дэлхийд тэргүүлж, төсөөлөхөд бүтэн жилийн ДНБ 8% хүрэх төлөвтэй байна гэжээ.

"Өнөөгийн зарим байгууллага болон мэргэжилтэн нар энэ оны Хятадын ДНБ 8% хүрч, нийт хэмжээ нь 110 их наяд юаньд хүрч, хүн тутамд оногдох ДНБ 12 мянган ам.долларт хүрч, дэлхийн банкны стандартаар өндөр орлоготой орнуудын түвшинд ойртож, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт 1%-с бага байж, хот хөдөөгийн шинэ нэмэгдсэн ажлын байр 12 саяд хүрэх болно. Ажилгүйдлийн хэмжээ 5% орчмын дор түвшинд байж, нэлээд өндөр өсөлт, маш бага инфляц, нэлээд олон ажлын байртай жил болно гэж төсөөлж байна."

Хань Вэньшю бас хэлэхдээ, 2021 онд цар тахлын цохилтод учирсан ч Хятадын экспорт харин түргэн хурдаар нэмэгдэж, дэлхийн худалдаанд эзлэх хувь хэмжээ нь түүхийн шинэ дээд амшжилт тогтоосон байна. Хятад Европыг холбосон төмөр зам ихээхэн үр дүнгээ өгч, дэлхийн хангамжийн хэлхээнд тогтвортой байдал авчирч, цар тахалтай тэмцэхэд эд барааны баталгаа хангаж, дэлхийн барааны үнийг тогтворжуулахад дорвитой баталгаа хангасан юм гэжээ.

Төв хорооны ажлын хуралдаан тэмдэглэхдээ, амжилтаа бүрэн үнэлэн нотлохын хамт бас Хятадын эдийн засагт нүүрлэж буй эрэлт хэрэгцээ багасаж, хангамж цохилтод учирч, төсөөлөл буурч буй гурван том дарамтыг олж харах хэрэгтэй. Зуун жилд тохиолдоогүй цар тахлын нөлөөгөөр зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралтууд түргэсэж, гадна талын орчин нөхцөл улам ээдрээтэй, улам тогтворгүй болж байна. Бид хүндрэл бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, бас итгэлээ чангалах ёстой. Хятадын эдийн засаг маш их уян хатан чанартай байж, урт хугацаа сайн зүгт хөгжих ерөнхий чиг хандлага нь өөрчлөгдөхгүй юм гэжээ. Үүнд чиглүүлж Хань Вэньшю хэлэхдээ, Хятад улс эдийн засгаа тогтвортой эрүүл саруулаар хөгжүүлэх бүрэн чадвартай гэжээ.

"Хятадын эдийн засаг маш их уян хатан чанартай, нөөц ихтэй, эдийн засгийн хөгжлийн ашигтай нөхцөл их байгаа. Жишээлбэл бидэнд бүрэн бүтэн аж үйлдвэрийн систем, баялаг хүний нөөц, сайн дэд бүтэц, асар том зах зээл, эрч хүчтэй зах зээл, бодлогын хүрэлцээтэй орон зай бий. Ялангуяа бидэнд намын төв хорооны хүчтэй удирдлага, зуун жилийн хичэн зүтгэлийн оюун ухаан туршлага байгаа тул эдийн засаг маань сэргэн хөгжих хандлага өөрчлөгдөхгүй, урт хугацаа хөгжих үндсэн чиг хандлага өөрчлөгдөхгүй. Хятад улс хөгжлийнхөө чухал стратегийн боломжийн үедээ байж, эдийн засгаа тогтвортой эрүүл саруул хөгжүүлэх бүрэн чадвартай юм."

Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралдаан, ирэх жилийн эдийн засаг тогтвортой байхыг тэргүүн байранд тавьж, тогтвортой байдалд урагшилж, олон нутгууд олон салбарууд макро эдийн засгийг тогтвортой байлгах үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, эдийн засгийн тогтвортой байлгахад ашигтай олон төрлийн бодлого хэрэгжүүлж, бодлогын дэмжлэг тэргүүлэх байранд тавихыг шаардлаа. Хань Вэньшю хэлэхдээ, тогтвортой байлгах нь энэ удаагийн төвийн эдийн засгийн ажлын хуралдааны хэлэлцсэн хамгийн гол асуудал байсан. Энэ нь зөвхөн эдийн засгийн асуудал биш, харин улс төрийн асуудал юм. Олон талынхан хумих бодлого хэрэгжүүлэхдээ болгоомжтой байж, ирэх жилийн эдийн засгийн эхлэлийг тогтвортой байлгах хэрэгтэй гэжээ.

"Эрхбиш тогтвортой байдалд урагшлахыг баримталж, хэтэрхий яарахаас болгоомжлох хэрэгтэй. Эдийн засгийн эргэлт бол дэг журамтай явагдах үйл явц юм. Бодлогод зохицуулалт хийж, өөрчлөлтийг түлхэн ахиулахад оновчтой арга хэмжээ авч, тогтвортойгоор урагшлах зарчим баримталж, урт хугацааны зорилтыг богиносгож болохгүй, системтэй зорилтын эмх замбарааг алдагдуулж болохгүй, удаан даамгай ажлыг түр зуурын ажил мэт хийж болохгүй."

Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан, ирэх жилийн макро эдийн засгийн бодлогыг тогтвортой үр ашигтай байлгах хэрэгтэй гэж тодорхой заасан байна. Үүнд холбогдуулан Хань Вэньшю хэлэхдээ,

"Марко эдийн засгийн бодлого бол эдийн засгийг тогтвортой байлгах чухал арга хэмжээ юм. Тогтвортой байлгах гэдэг нь бодлогын залгамж чанар, тогтвортой чанарыг хэлж байгаа юм. Үр ашигтай гэдэг бол бодлогын чиглэлт чанар, хэрэгжих боломжийг хэлж буй бөгөөд эдийн засгийн уналтын дарамтыг даван туулах явдал юм."

Хань Вэньшю бас цохон тэмдэглэхдээ, санхүүгийн бодлого болон мөнгөний бодлогыг уялдуулж, цикл болон циклийг сөрсөн макро эдийн засгийн бодлогыг уялдуулах хэрэгтэй. Дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх стратеги хэрэгжүүлж, хэрэглээг цаашид сэргээхийг ахиулж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг идэвхтэй өргөтгөж, өсөлтийг тогтвортой байлгах, бүтцийг зохицуулах, иргэдэд хүртээмжтэй байлгахыг уялдуулж ажиллах ёстой. Дэд бүтцийн байгуулалт, бохирдлыг засах, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах, шинэ эрчим хүч ашиглах, шинэ технологи ашиглах болон шинэ аж үйлдвэрийн бүлэглэлийг цаашид өргөтгөж, богино хугацааны эрэлт хэрэгцээг өргөтгөж, бас урт хугацааны зорилтыг бодолцох хэрэгтэй гэжээ. \Баатар орчуулав\