Тайваний асуудлаарх байр сууриа тодорхойлов
2021-12-15 15:24:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний үйл хэрэг хариуцсан албаны 15-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Ма Шяогуан хэлэхдээ,Минь Жинь Дан нам буюу Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид болон Хятадыг эсэргүүцэгч барууны улс төрчид галаар тоглохгүй байхыг сануулж байна.Эс тэгвэл туйлбартай ялагдах болно гэжээ.

Ма Шяогуан хэлэхдээ,Тайваний хоолойн хоёр эргийн хурцадмал байдлын уг үндэс нь нэгдүгээрт Минь Жинь Дан нам гадаадын хүчинтэй сүлбээлэн тусгаарлах өдөөлт хийж буйтай холбоотой. Хоёрдугаарт Хятад улсыг эсэргүүцэгч барууны зарим улс төрчид “Тайванийг ашиглан”  Хятад улсыг хязгаарлах оролдлого хийж буйтай холбоотой юм. Энэ чиг хандлага маш аюултай гэжээ.

    Тэрээр хэлэхдээ,ямарваа улс орон Хятадын Тайвань нутагт зэвсэг борлуулж,цэрэг армийн харилцаа холбоотой байхыг бид эрс эсэргүүцнэ. Үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шийдэмгий зориг эрч хүч болон чадварыг хэн ч доогуур үнэлж болохгүй гэжээ.