"Хүмүүс хоол хүнсээр гол болгодог". Хятад улс ДХБ-д элссэнээс хойш ялангуяа ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын хүнсний импорт хурдацтай өсөв, 2012-2020 он хүртэл хүнсний импортын хэмжээ жил бүр дунджаар 11.4%-иар өсч, 2020 онд импортын нийт хэмжээ 100 тэрбум ам.доллароос давсан байна. Импортын хүнс нь жирийн иргэдийн хоолны ширээний зайлшгүй чухал зүйл болоод зогсохгүй холбогдох бизнес эрхэлдэг үндэстэн дамнасан компаниудад бизнесийн томоохон боломжуудыг авчирч өгсөн байна.
Хятадын олон улсын импортын 4-р яармагийн үеэр, Бельги улсын улаан лийрийн багц олны анхаарлыг татав. Бельгийн хөдөө аж ахуйн энэ төрлийн бүтээгдэхүүн Азийн зах зээлд анх удаа гарч байгаа нь энэ юм. Удахгүй эдгээр улаан лийрийн багц Хятадын зарим супермаркетуудаар худалдаалагдах болно.
Ер нь зөвхөн Бельгийн улаан лийр, Францын улаан дарс, Шинэ Зеландын хуурай сүү, Эквадорын цагаан сам хорхой ч биш... Нэгэн цагт дээд зэрэглэлийн ресторанд л байдаг байсан эдгээр амттанууд эдүгээ Хятадын жирийн иргэдийн хоолны ширээнд тавигдах болсон байна.
Ноён Шюй 80-аад онд Хятадын зүүн хойд нутагт төрж өссөн юм. Тэрээр анх удаа импортын хүнсний бүтээгдэхүүн идсэн өнгөрөөлтөө ярихад, түүний сэтгэлд тэрхүү дурсамж цоо шинэ хэвээр байсаар.
Тэрээр хэлэхдээ: “Намайг тав, зургадугаар ангид байхад хамаатан маань Харбин хотод ажиллаж байгаад шинэ жилээр орос амттан авчирч өгсөн. Би анх удаа импортын хүнсний бүтээгдэхүүн идэж байгаа нь энэ юм” гэжээ.
Харин одоо импортын хүнсний бүтээгдэхүүн идье гэвэл шинэ жилийг хүлээх шаардлагагүй, бас ах дүү хамаатан садангууд их хотоос авчрахыг хүлээх шаардлагагүй болсон байна. Зөвхөн төрөлх нутгийн супермаркет руу ороход л тэдгээрийг хялбархан худалдаж авах боломжтой болсон байна.
Тэрээр хэлэхдээ: “Оросын бүтээгдэхүүнээс гадна Япон, Өмнөд Солонгос, Турк, Испанийн бүтээгдэхүүнүүд ч байдаг, үнэхээр их баялаг юм. Бас тэгээд үнэ нь маш хямд, хүн бүр худалдаж авах боломжтой” гэжээ.
ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улс хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулж, хүнсний хангамжийг баталгаажуулаад зогсохгүй бас зах зээлийг идэвхтэй нээж, импортыг үргэлжлэн өргөтгөж, хүмүүсийн хэрэгцээг тасралтгүй хангасаар ирсэн юм.
Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийн 26 орон болон бүс нутагтай чөлөөт худалдааны 19 гэрээ байгуулаад байгаа, АСЕАН зэрэг орнуудаас жимс импортлох татварыг тэглэсэн нь жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн Доле компанийн хувьд ч Хятад руу экспортлох хэмжээгээ өргөжүүлэх бизнесийн асар том боломж авчирч өгсөн юм. Тус компанийн хятад брэндийн захирал Ван На хэлэхдээ: "Энэ нь манай бүтээгдэхүүнүүдийг Хятадын дотоодод нэвтрүүлэхэд ихээхэн дөхөм авчирсан юм, Перу, Чили, Шинэ Зеланд, Филиппин, Тайланд зэрэг орныг багтаасан маш олон улс бүгд импортын татварыг тэглэсэн байна, ингэснээр манай бүтээгдэхүүн Хятадын дотоодын хэрэглээний зах зээлд илүү хурдан нэвтрэх боломжтой болж, хэрэглэгчид манай Dole компаний шинэ жимс, хүнсний ногоог супермаркетуудаас нэн хямд үнээр худалдаж авах боломжтой болсон байна" гэжээ.
1998 онд Америкийн Dole групп Хятадын эх газрын зах зээлд нэвтэрсэн. Хятадын хэрэглэгчдийн импортын жимсний эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг дагалдан, Америкийн Доле компани улам олон төрлийн жимсээ Хятад руу экспортлох болсон байна. Ван На хэлэхдээ: "Манай бүтээгдэхүүн нь банана, хан боргоцойноос авхуулаад цитрус, алим, лийр, друп, усан үзэм, авокадо, хүнсний ногоо зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хамрах болсон юм, одоогийн байдлаар Dole компани нь 19 орны 90 гаруй төрлийн жимс, хүнсний ногоог жилийн турш борлуулж байна, үүний зэрэгцээ бас дэлхийн өнцөг булан бүрээс илүү өндөр чанартай жимс, хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэхийн тулд үргэлжлэн шаргуу ажиллаж байгаа" гэжээ.
Тоо баримтад харуулснаар, ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын хүнсний импорт эрчимтэй өсч, 2012-2020 он хүртэл хүнсний бүтээгдэхүүний импорт жил бүр дунджаар 11.4%-иар нэмэгдэж, 2020 онд нийт импорт 100 тэрбум ам.доллароос давж, 107.7 тэрбум ам.долларт хүрснээр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6%-иар өссөн байна. Энэ оны 1-р сараас 9-р сар хүртэл Хятадын хүнсний импорт дахин шинэ дээд амжилт тогтоож, нийт импортын хэмжээ 101.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.8%-иар нэмэгджээ.
Хүнсний худалдааны салбарт 20 шахам жил ажилласан туршлагатай Дин Хай сэтгүүлчдэд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын олон улсын импортын экспо зэрэг үндэсний хэмжээний үзэсгэлэн зохион байгуулснаар, олон улсын хоолны нэн олон бүтээгдэхүүн Хятадад цугларч, олон мянган айл өрхүүд авч хэрэглэх болсон байна. Энэ нь Хятадын хүнсний зах зээл хилийн чанадад асар их татах хүчинтэй гэдгийг тодорхой хэмжээгээр харуулж байна. Одоогоор Дин Хай голцуу зүүн Европын сүүн бүтээгдэхүүн болон бяслагны бүтээгдэхүүнийг импортлох бизнес эрхэлдэг. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын хэрэглээ сайжирснаар, хятад хүмүүс импортын хүнсний бүтээгдэхүүний амт, чанараас авахуулаад аюулгүй байдал, шим тэжээлд ихээхэн анхаарал хандуулах болсон юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Хүмүүс уламжлалт бүтээгдэхүүнд дасаж, аажмаар өөрийн гэсэн орон зай, илүү өвөрмөц амт эсвэл илүү өвөрмөц онцлогийг эрэлхийлэх болсон байна. Худалдаа хийж байгаагийн хувьд, өмнө нь бид арай илүү өргөн сонголттой буюу мэддэг зүйлээ л оруулдаг байсан, хэрэв одоо ч гэсэн ингэхэд хүрвэл, та хэт их өрсөлдөөний дарамттай тулгарах болно. Эрхбиш онцлог шинж чанартай, эрүүл мэндэд илүү тустай зүйлийг эрж хайх хэрэгтэй. Тиймээс бид анхныхаасаа нэн илүү боловсронгуй бүтээгдэхүүн сонгоход илүү анхаарах ёстой” гэжээ.
Өнөө Хятад улс дотоодын том эргэлтээр гол цогц болгож, дотоод гадаадын хос эргэлт харилцан ахиулсан хөгжлийн шинэ байдлыг түргэвчлэн байгуулж байна. Хятадын хүнсний зах зээлийн "том бялуу" нь бас дэлхий дахинд илүү их бизнесийн боломж авчрах болно.
\Ганаа орчуулав\