Хятадын эдийн засаг тогтвортой байх болно
2021-12-15 16:57:07
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 15 буюу өнөөдөр Үндэсний статикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн нэгдсэн статикийн газрын дарга Фү Линхүй хэлэхдээ, Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой байх ерөнхий чиг хандлагад өөрчлөлт байхгүй. Ирэх оны хөгжлийн байдлаас үзэхэд, сорилт бэрхшээлийг даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах баталгаатай гэлээ.

Тэрээр  эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих таван талыг танилцуулсан байна. Тухайлбал:

Нэгт, дотоод эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна.

Хоёрт, инновацид тулгуурласан хөгжил сайн байгаа.

Гуравт, хот хөдөөгийн хөгжлийг уялдуулан ахиулж байна.

Дөрөвт, өөрчлөлт нээлтийн ашиг шим үргэлжилсээр байна.  

Тавд, шинэ хөгжлийн тогтолцоог бий болгох ажил хурдтай ахиж байна гэжээ.