Ши Жиньпин: Өвлийн олимпын уулзалтад маш их хүлээлттэй байна
2021-12-15 18:59:37
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 15-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, сарын дараа та БНХАУ-д айлчлал хийж, Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтэд оролцох болно. Миний бие Өвлийн олимпын уулзалтад маш их хүлээлттэй байна. Тантай хамтран ажиллаж, халдварын дараах Хятад, Оросын харилцааны шинэ үеийг эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Путин хэлэхдээ, Намайг энэхүү чухал арга хэмжээнд оролцохыг урьсанд баярлалаа. Олон улсын спортын хамтын ажиллагаа, тэр дундаа спорт, олимпын арга хэмжээг улстөржүүлэх аливаа оролдлогыг эсэргүүцэж, харилцан дэмжсээр байх болно гэдгийг онцлон хэлмээр байна. Хятад улс хамгийн өндөр түвшинд, гайхамшигт өвлийн олимпыг зохион байгуулж чадна гэдэгт миний бие бүрэн дүүрэн итгэлтэй байна гэжээ.

Н.Пүрэвжав