Өвөл ба хүүхэд нас
2021-12-15 08:42:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хүүхдүүдийн цас мөсний спортын хобби болон оролцоог нэмэгдүүлэх бол олимпын боловсролын чухал агуулга юм. Цасан хүн хийх, цасаар байлдах нь өвөл цагт хүүхдүүдийн хамгийн дуртай тоглох хэлбэр юм. Бээжингийн өвлийн олимп дөхөж буйн хэрээр Хятад улсын олон газарт цас мөсний спортод оролцох халуун өрнөл бий болоод байна.

Мэргэжлийн тамирчдын гайхалтай тоглолт үзүүлбэрүүд хүүхдүүд цас мөсний спортыг танин мэдэхэд ихэд нөлөөлж, нэн олон хүүхдүүд цас мөсний спортыг сонирхох болжээ. Хятад улсын “300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дайчлах” зорилт алхам алхмаар биелэгдэж, цас мөсний спорт нь дунд, бага сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулга болжээ. 

Өдгөө Хятад улсын маш олон газарт цанын, тэшүүрийн зэрэг цасны спортын талбай заал бүрэн болж, тоглоомоос гадна цас мөсний спортын мэргэжлийн хичээл төрөл нэмэгдсэн байна.

Цанын болон тэшүүрийн ордон талбай байгаагүй дээр үед цас мөс бол хүүхдүүдийн өвлийн улирлын хамгийн сайн тоглоом нь юм. Тэгэхэд мөс цасаар тоглох арга олон байдаг.