Ногоон, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай хөгжлийг дэмжинэ
2021-12-15 11:12:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ-аас НҮБ-д суугаа орлогч төлөөлөгч Дай Бин 14-нд НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөл Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын (COP26) хэвлэлийн бага хуралд үг хэлэн,  уг бага хурлын үр дүнг хэрэгжүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг эрчимтэй дэмжихийг талуудад хандан уриалжээ. 

Дай Бин хэлэхдээ, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурал өнгөрсөн сард Их Британийн Глазго хотод амжилттай өндөрлөлөө.  

Бага хурал “Глазгогийн цаг уурын гэрээ”-г баталж, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын үлдэгдэл асуудлын хэлэлцээг дуусгасан бөгөөд мөн уур амьсгалд дасан зохицох зорилго, алдагдал, хохирол, санхүүжилт, технологи зэрэгт эерэг ахиц дэвшил гарсныг  Хятад улс сайшааж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Хятад улс цаг уурын өөрчлөлтийн асуудлыг маш чухалчлан үзэж байгаа бөгөөд дэлхийн цаг уурын засаглалын асуудалд хариуцлагат байр сууриар идэвхтэй оролцсоор ирсэн юм. Уг бага хурлын хугацаанд, Хятадын дээд удирдагч бичгээр үг хэлсэн бөгөөд олон талт нийтлэг ойлголтыг хамгаалах, ажил хэрэгч бодит үйл ажиллагаа авах, ногоон өөрчлөлтийг түргэтгэх зэрэг гурван талт санаачилга дэвшүүлсэн байна. Хятадын төлөөлөгчид олон сэдвээр хэлэлцээ, зөвлөлдөх уулзалтад идэвхтэй оролцож, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилго, шаардлагыг дагаж мөрдөхийг дэмжин, "Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага"-ын зарчмыг хэрэгжүүлэх, улс орны өөрийн хүсэлтийн дагуу хувь нэмэр оруулах зохицуулалтыг хүндэтгэж, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалж, хурлын амжилттай зохиогдоход  чухал хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр хэлэхдээ, хөгжсөн орнууд хөгжиж буй орнуудад амласан санхүүжилтийн  амлалтаа эртхэн биелүүлж, хөгжиж буй орнуудыг дэмжин техник болон чадавхыг нь дээшлүүлэхийг Хятад улс уриалж байна гэлээ.