фүкүшимагийн цөмийн ослоос алдагдсан цацраг идэвхтэй бодис хойд мөсөн далайд тархжээ
2021-12-15 16:45:55
Share
Share this with Close
youtube WeChat

Японы тэнгисийн судалгааны агентлагийн судлаачийн хамаг сүүлийн үеийн судалгаанд харуулснаар, 2011 оны фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослоос алдагдсан цацраг идэвхтэй бодис хойд мөсөн далайд тархсан гэлээ.

Японы Киодогийн мэдээний агентлаг 14-нд мэдээлснээр, Японы тэнгисийн судалгаа, хөгжлийн агентлагийн дарга судлаач Юичиро Кумамото саяхан гаргасан судалгаандаа,  2011 онд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослоор алдагдсан цезий 134 цацраг идэвхт бодис ослоос хойших 8 жилийн дараа Хойд мөсөн далайд тархсан бөгөөд энэ нь Фүкүшимагийн цөмийн ослоос үүссэн цацраг идэвхт бодис Хойд мөсөн далайгаас анх удаа илэрсэн явдал болж байгаа юм. Илэрсэн хэмжээ нь бага боловч цацраг идэвхт бодис Хойд мөсөн далайн төв хэсэг рүү тархаж байна гэж тэрээр таамагласан бөгөөд Цезий-137 цацраг идэвхт бодис Хойд мөсөн далайд ч тархсан гэж магадалсан байна. 

Энэ оны 10-р  сарын эхээр Японы Цүкүбагийн их сургуулийн зочин профессор Аояма Дофу үүнтэй төстэй судалгааны үр дүнг гаргасан байна. 2011 онд Фүкүшимагийн цөмийн ослоор алдагдсан Цезий-137 цацраг идэвхт бодис АНУ-ын баруун эрэгт илэрсний дараа зарим хэсэг нь хойд зүг рүү нүүж, далайн урсгалыг даган Японы зүүн хойд эрэгт буцаж ирснийг тэрээр олж мэджээ. Тэрээр хэлэхдээ, 2017 онд Фүкүшимагийн цөмийн ослоос алдагдсан цезий-137 Номхон далайн хамгийн хойд хэсэгт орших Берингийн тэнгис, Хойд мөсөн далайн захад орших Чукчи тэнгист илэрсэн гэлээ.