Бээжингийн өвлийн олимпын хүүхэлдэйг урлав
2021-12-15 20:24:46
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөт шавар, хөнгөн шавар, зөөлөн ваар зэрэг хэрэглэл бий болсноор шавар баримлын урлах хийц, арга хэлбэр нь олширч, орчин үед цоо шинээр хөгжиж байна.

Өнгө тод, хэзээ хүссэн үедээ бүтээе гэсэн зүйлээ урлаж болох, хэлбэр хийц нь амархан төлөвшиж хатдаг нь давуу тал юм.

Өнгөт шавар баримлын урлал арав гаруй жилийн өмнө эхлэн танигдаж байсан бол өдгөө ихэд түгээмжлэгджээ.

Бид Тао Ли Фан хэмээх шавар баримлын урлангийн газар ирж танилцлаа. Бээжинд хэд хэдэн урлангийн газартай болж, голдуу шавар баримлын сургалтын чиглэлээр ажиллахаас гадна мэргэжлийн багш нар нь өвөрмөц баримлын бүтээлээ гаргаж, үзэсгэлэн арга хэмжээнд оролцож иржээ.

Урлангийн газрын захирал Юэ Хүй шавар баримлын урлангийн талаар танилцуулж, эндэхийн багш нар Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл хүүхэлдэйн дүрсийг урлаж үзүүлсэн юм.