Хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав
2021-12-15 17:24:11
Share
Share this with Close
youtube WeChat

15-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй 2021 оны 11-р сарын Хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, улс ардын эдийн засаг үргэлжлэн сэргэж,бодитой эдийн засаг тогтвортой байдлаа хадгалан сэргэх төлөвтэй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 11-р сард үр тарианы ургац шинэ рекорд тогтоон, аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой сэргэсэн байна. Зах зээлийн борлуулалт тогтвортой дээрээ өсөлтийн хурд нь удааширч, цахим борлуулалт ид өрнөж байна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэвшилтэт технологийн салбарын хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж байна. Бараа бүтээгдэхүүний импорт экспортын нэмэгдлийн хурд сайтай бөгөөд худалдааны бүтэц үргэлжлэн сайжирч байна. Хот суурины ажлын байр нэмэгдэж, ажлын байраар хангах байдал ерөнхийдөө тогтвортой байна. Оршин суугчдын хэрэглээний үнэ ерөнхийдөө тогтвортой бөгөөд аж үйлдвэрийн үйлдвэрлэгчийн үйлдвэрийн ханшийн өсөлтийн хурд буурав гэжээ.