Тэгш бус байдлыг эцэслүүлэхгүй бол цар тахал үргэлжилсээр байх болно гэлээ
2021-12-15 11:30:12
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 14-нд ДЭМБ цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, ДЭМБ-ын ерөнхий захирал  Тедрос Аданом хэлэхдээ, өнгөрсөн 10 долоо хоногт “коронавирусийн эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд оруулсан вакцины тун энэ оны эхний 9 сарын нийт хэмжээнээс илүү их тун вакцин нийлүүлсэн ч цөөн тооны улс орнууд вакцинжуулалтад хүндрэлтэй хэвээр байгаа бөгөөд  ДЭМБ болон түүний түншүүд эдгээр орнуудтай хамран ажиллаж  хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь тусалж байна.

Тедрос Аданом хэлэхдээ, улс орнуудын хоорондох вакцинжуулалтын зөрөө  асар их  байна .41 улс орон нийт хүн амын 10%-ийг вакцинд хамруулж чадаагүй  бол  98 орны ард иргэдээ  вакцинжуулалтад хамруулсан хэмжээ  40%-д хүрээгүй байсаар юм. Энэхүү тэгш бус байдлыг эцэслүүлэхгүй юм бол цар тахал үргэлжилсээр байх болно гэж онцолжээ.