Бээжингийн өвлийн олимпын халдвар хамгаалалтын шинэчлэгдсэн гарын авлага
2021-12-15 17:34:14
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн олимп болон пара олимпын халдвар хамгаалалтын гарын авлагын шинэчлэгдсэн хэвлэлийг 13-нд нийтэллээ. Эх сурвалжаас үзвэл, 10-р сард нийтэлсэн анхны эхтэй харьцуулбал шинэчлэгдсэн хэвлэлд зарчмын болон хэв загварын том өөрчлөлт орсонгүй. Хэвлэлд улам дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байна.

Халдвар хамгаалалтын уг гарын авлага нь анхны эхэд нөхвөр оруулж, ашиг сонирхлын холбоотой талуудын мэдээллийг нэмсэн байна. Түүнчлэн 10-р сараас нааших хэвлэлийн бага хуралд мэдээлсэн мэдээллийг оруулсан юм. Вакцин тариулах, хил гаалиар орох шаардлага, нисэх онгоцны тасалбар захиалах, мордохоос өмнөх шалгалт шинжилгээ, өвлийн олимпын уралдаан тэмцээн, битүүмжилсэн удирдлага, хоног буудал, зам харилцаа, хоол унд, PCR шинжилгээ, ойрын хавьтлыг хянан удирдах, өвлийн олимпоос пара олимпд шилжих зэрэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хангасан байна. Эдгээрээс сурвалжлагч 7 түлхүүр үг дүгнэснийг одоо та бүхэндээ танилцуулъя.

 Нэгд, Вакцинжуулалтаас чөлөөлөгдөх стандарт

Цар тахлын нөхцөл байдалд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо тамирчдад зориулж, шинжлэх ухааны үндэслэлтэй халдвар хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх болно. Бээжингийн өвлийн олимп болон өвлийн пара олимпын уралдаан тэмцээний стандартын дагуу уралдаанд оролцох тамирчдад вакцин тариулах ёстойд нь эрхбиш тарихыг шаардаж байна. Бүх тамирчид вакцинд хамрагдахыг урамшуулж санаачилж байна. Үүний зэрэгцээ тамирчид болон тэднийг дагалдан яваа албан тушаалтнууд анагаах ухааны учир шалтгаанаар вакцинжуулалтаас чөлөөлөгдөх өргөдөл өгч болох юм. Гэвч өргөдлийг нэгбүрчлэн судлаад вакцинд хамруулах эсэхийг шийдэх болно.

 Халдвар хамгаалалтын уг гарын авлагад анагаах ухааны учир шалтгаанаар вакцинжуулалтаас чөлөөлөгдөх асуудлыг тодорхой тогтоосон байна. Энэ бол Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо болон Олон улсын олимпын хороо, Олон улсын пара олимпын хорооны тогтоосон анагаах ухааны мэргэжилтнүүдийн баг тогтоох болно. Анагаах ухааны учир шалтгаанаас коронавирусийн зарим зүйлээс ноцтой харшлал авах юм уу шоконд орох, короннавирусийн mRNA вакцин тариулаад зүрхний булчингийн үрэвсэл буюу миокардит тусах, ноцтой харшлал авч эмнэлэгт хэвтэх, жирэмсэлсэн буюу хөхүүл эхэд вакцин тариулахыг зөвшөөрдөггүй орнуудаас ирсэн жирэмсэн эхчүүд, тухай орон бүс нутгийн дүрмийн дагуу вакцин тариулах болзол хангаагүй зэрэг нөхцөлд вакцинжуулалтаас чөлөөлөгдөх болно.

 Хоёрт, Онгоцны билет захиалах талаар

 Холбогдох ашиг сонирхлын тал Хятад уруу нисэх онгоцны аяллын талаар халдвар хамгааллын шинэчилсэн уг гарын авлагад тэмдэглэхдээ, Хятадын хилээр нэвтрэх анхны газар бол Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал юм. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо болон Хятадын иргэний агаарын тээврийн газар нисэх онгоцны нислэгийн лицензтэй гадаад дотоодын агаарын тээврийн компани Бээжингийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал ирж буцах нислэгийн үүрэг гүйцэтгэхийг урамшуулна.

 Түр нислэгийн үүрэг гүйцэтгэх агаарын тээврийн компанийн  нэрс жич Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбоо авах хүмүүсийн нэрсийн мэдээллийн 11-р сарын 15-нд нийтэлсэн бөгөөд цаг алдалгүй шинэчилсээр байна. Хянан батлахад наад захдаа 20 ажлын хоног орох тул онгоцныхоо тасалбарыг эртхэн захиалахыг санал болгож байна.

 Гуравт,Өмнө нь халдвар авч байсан хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулах тухай

Өмнө нь халдвар авч байсан хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулах талаар халдвар хамгаалалтын уг шинэчилсэн гарын авлагад тэмдэглэхдээ, хилээр орохоосоо өмнө Өмнө нь халдвар авч байсан хүмүүс наад захдаа мордохоосоо 8 ажлын өдрийн өмнө Бээжингийн өвлийн олимпын хороонд холбогдох материалаа илгээж хянан шалгуулах хэрэгтэй. Үүнд оношлогдсон, эдгэрсэн байдлын англи хэлний анагаах ухааны гэрчилгээ болон лабораторийн тайлан зэрэг багтаж байна. Хангасан материалыг үндэслэж Бээжингийн өвлийн олимпын хорооны 5 ажлын өдөрт дүнгээ гаргах бөгөөд Хятадад ирэх болзол хангасан эсэх талаар дүгнэлт хийх болно. Хэрэв Хятадад ирэх болзол хангасан бол Хятад руу нисэхээсээ өмнө 96 цагийн дотор хоёр удаа PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. Хэрэв нисэх онгоц солих шаардлагатай бол сүүлчийн онгоцонд гарах цагаар баримжаална.

 Дөрөвт, Цар тахлын асуудлаарх холбоо авах хүмүүс

 Өвлийн олимп болон өвлийн пара олимпын зохион байгуулах хороо цар тахлын асуудлаарх холбоо барих хүмүүсийг томилсон юм. Тэдний үүрэг бол олимпд холбоотой хүмүүст энэ гарын авлагыг танилцуулж, дүрэм тогтоолыг журамлан сахихын чухал чанар жич дүрэм зөрчсөний хуулийн хариуцлага үүрэг зэрэг муу үр дагаврыг ойлгуулах, тухай орон бүс нутгийн олимпын хороо, пара олимпын хорооны зам сувгаар олимпд оролцох хүмүүстэй нягт холбоотой байж, тэдний Хятадад ирэх бичиг баримтыг туслан бүрдүүлж өгнө.

Цар тахлын асуудлаарх холбоо авах хүмүүс тусгай зориулалтын сайтаас холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээллийн ойлгож, үүрэг хариуцлагаа гүйцэтгэж болох юм. Уралдаан тэмцээнээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээллийг залгаагаар нийтлэх болно.

 Тавд, уралдаан тэмцээний явц дахь шинжилгээний асуудал

 Уралдаан тэмцээний үед бэлтгэл сургалт болон уралдаан тэмцээний зал талбайд юм уу Өвлийн олимпын хотхонд, пара олимпын хотхонд орохоосоо өмнө хэт улаан туяагаар биеийн дулааныг хэмжих, хэрэв биеийн дулаан нь 37.3 хэмээс хэтэрсэн байдал дараа нь мөнгөн устай дулааны шилээр дахин хэмжиж, бас 37.3 хэм байвал тусгай буудалд аваачиж эрүүл мэндийн үзлэгт хамруулах болно. Хэрэв холбогдох хүмүүсийн биеийн дулаан туждаа өндөр байх юм уу бусад өвчний байдал илэрвэл багийнхаа эмчид хандаж, тусгай эмнэлэгт хүргэж эмчлэх болно.

 Эмч нар уралдаан тэмцээний үеэр түүвэрлэн шинжилгээ хийх болно. Тэд өвлийн олимпын хотхон, пара олимпын хотхон, хоноглож буй орон сууц болон зарим ордон талбайд байхад нь шинжилгээ авах болно. Уг шинжилгээ хий ажил өглөөний 6 цагаас оройн 23 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд холбогдох хүмүүс өөрөө шинжилгээгээ өгч болно, урьдчилан захиалах шаардлагагүй. Шинжилгээний дүн нь бэлтгэл сургуулилт болон уралдаан тэмцээнд нөлөөлөхгүй байх үүнднээс Холбогдох хүмүүс тохиромжтой цагт нь очиж шинжилгээгээ өгөх ёстой.

 Зургаад, Хятадын олимптой холбоотой хүмүүс

Хятадын талын олимптой холбоотой хүмүүс тэмцээнд оролцохоосоо өмнө бусад хүмүүстэй ойртохыг чанга хориглож, уралдаанаас өмнө 96 цагийн дотор 24 цаг алгасан хоёр удаа шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Уралдаан тэмцээнд оролцохоос 14 хоногийн өмнө вакциныхаа бүрэн тунд хамрагдсан байх хэрэгтэй. Битүүмжилсэн орчинд орсон Бээжингийн өвлийн олимпын ажилтнууд Хятадын вакцины хөтөлбөрийн дагуу уралдаан тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө эрчимжүүлсэн тундаа хамрагдсан байх хэрэгтэй.

 Долоод, тусгаарлах нөхцөлийн талаар

 Эмнэлэг болон тусгаарлах тоног төхөөрөмжийн дотор англи хэлний үйлчилгээ хангана. Эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өдрийн гурван цагийн хоол хүнсээр хангах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй орон байр болон туршлагатай хүмүүсээр үйлчлүүлнэ. Хэрэгцээ шаардлагын дагуу хоол идэх, бие засах, хувцас өмсөх, усанд орон зэрэг өдөр тутмын үйлчилгээ хангана. Тамирчид нь байрандаа бэлтгэл дасгал хийх өргөдөл дэвшүүлж болно. Нөхцөл бүрдсэн байдалд ийм эрэл хэрэгцээг ч хангахаар хичээх болно.