АНУ зоргоороо байвал Хятад улс хариу барина
2021-12-15 20:51:10
Share
Share this with Close
youtube WeChat

15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн бага хурлын үеэр АНУ Шиньжяны хуулийн төсөл баталсан хэрэгт холбогдуулан хэлэхдээ, АНУ-ын Конгресс Шиньжяны асуудалд гар дүрж Хятадын засаглалд хөндлөнгөөс оролцож буйг Хятад улс эрс эсэргүүцэж байна, АНУ холбогдох хуулийн төслийг дур зоргоороо үргэлжлүүлэх юм бол Хятад улс хариу барих болно гэжээ.

14-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Сенат болон төлөөлөгчдийн танхимын зөвшилцөн дэвшүүлсэн "Уйгарыг албан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл"-ийг баталж, Сенатад хэлэлцээд гарын үсэг зуруулахаар ерөнхийлөгчдөө өргөн барьсан байна. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, Америкийн зарим улс төрчид Шиньжяны асуудлыг дэвэргэн хэрэг өдөж буй нь "хүний эрх" гэсэн далбаан дор "Шиньжянаар Хятадыг мадлах", Хятадын хөгжлийг хазаарлах гэсэн улс төрийн заль болон эдийн засагт дээрэлхэх оролдлого юм. Тэдний хуйвалдаан хэзээ ч биеллээ олохгүй бөгөөд Америкийн засгийн газар болон Конгрессын нэр хүндийн улам бүр унагах болно гэжээ.

Н.Пүрэвжав