Ираны цөмийн төхөөрөмжид хяналтын камер байрлуулна
2021-12-16 10:00:30
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: олон улсын атомын энергийн агентлаг болон Иран 15-нд тохиролцоонд хүрч, олон улсын атомын энергийн агентлаг нь Ираны Караж бүсийн нэгэн цөмийн байгууламж дотор хяналтын камерын төхөөрөмж ажиллуулахаар болсон гэжээ.

Олон улсын атомын байгууллагын сайтын мэдээлснээр, олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Гросси болон Ираны атомын энергийн байгууллагын дарга Ислами нар мөн өдөр уг хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрсэн байна. хэлэлцээрийн дагуу, олон улсын атомын энергийн агентлаг 12-р сарын эцсээс өмнө хоёр талын тохиролцоонд хүрсэн өдөр хугацааны дагуу Караж дахь центрифугийн эд анги үйлдвэрлэх цехэд хяналтын шигнэ төхөөрөмж суурилуулах болно гэжээ.

Үүнээс гадна, олон улсын атомын агентлаг болон Иран хамгаалалтын арга хэмжээний үлдэгдэл асуудал дээр үргэлжлэн ажиллах болно. Үүний тулд хоёр тал мэргэжилтнүүдийн уулзалтаар мэдээлэл солилцож, үнэлгээ дүгнэлт хийх болно.

Гросси  мөн өдөр хэлэхдээ, энэхүү гэрээ нь олон улсын атомын энергийн агентлагийн Иран дахь шалгалт, хяналтын үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой бөгөөд хоёр тал бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, баталгааг хангаагүй үлдэгдэл асуудал дээр үргэлжлэн ажиллах болно гэжээ.