Усны аюулгүй байдлыг хангаж экологийн орчныг сайжруулав
2021-12-16 13:51:05
Share
Share this with Close
youtube WeChat

   12-р сарын 12-ны өдөр нь Хятадын өмнөд нутгийн усыг умард нутагт татах дунд шугамын эхний шатны барилга байгуулалт ашиглалтад орж,ус нэвтэрсний 7 жилийн ой юм. Долоон жилийн турш тус төслөөр нийт 44.1 тэрбум шоо метр ус шилжүүлэн татсан нь 1.7 Пө-Янхү нуурын усыг умард нутагт татсантай тэнцэх бөгөөд зам дагуу нутгийн эдийн засаг нийгэм болон экологийн хөгжилд гүнзгий нөлөөлж байна.

29 тэрбум 50 сая шоо метрийн нөөцтэй Даньжянкөү усан сангаас татсан ус  Хэнань, Хэбэй, Бээжин, Тяньжинийг дамжин 100 метр өндрийн зөрөөтэй  1000 гаруй километрийн замыг эвхэж, Бээжин Тяньжиньд хүрдэг.

  7 жилийн турш Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах дунд шугамын төсөл умард нутгийн олон хотын усны аюулгүй байдлыг хангаж,эдийн засгийн хөгжил,экологийн сэргэлтэд нь баталгаа болж ирсэн юм. Өдгөө Бээжин хотын 70 хувиас дээш ус, Тяньжинь хотын төвийн дүүргүүдийн бараг 100 хувийн усыг Өмнөдийн усыг Умардад татан ашиглах төсөл хангаж байгаа юм.

Үүнээс гадна тус төслийн дунд шугамын барилга байгуулалт нь Умард нутагт усны нөөц дутмаг байдлыг намдааж,Бээжин Тяньжинь Хэбэйг уялдаатай хөгжүүлэх, Шюн-Аний шинэ бүсийн бүтээн байгуулалт, Хатан голын урсгалын сав газрын экологийг хамгаалах ба чансаатай хөгжилд усны нөөцийн баталгааг хангасан юм.

   Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төслийн үндсэн зорилго нь Хатан гол, Хуайхэ Хайхэ голын тэгш тал, Жяодүн хойгийн бүс нутгийн экологийн орчныг сэргээн сайжруулахын төлөө юм. 7 жилийн хугацаанд эдгээр нутгийн экологийн орчинд гүнзгий өөрчлөлт гарчээ.