Бээжингийн өвлийн олимпын энгэрийн тэмдэг ба өвөрмөц зууш
2021-12-16 10:19:16
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп дөхөж байгаа ташрамд дурдахад удаа бүрийн олимп зүйл бүрийн онцлог дизайн бүхий энгэрийн тэмдэг гаргадаг  уламжлалтай билээ.

Олимпын энгэрийн тэмдгийг хэрэглэсэн түүх 1896 оны Афины олимпоос эхэлжээ. 100 гаруй жилд олимпын энгэрийн тэмдэг нь олимпын соёлыг түгээн уламжилж ирсэн бөгөөд олимпын энгэрийн тэмдгийг бэлгэлэн дурсгах, солилцох нь хүмүүс эв найрсаг сэтгэлгээгээ дамжуулах, олимпын дурсамжийг хадгалан үлдээх чухал хэлбэр болж, дэлхийн маш олон хүмүүс олимпын энгэрийн тэмдгийг цуглуулдаг.

Олимпын энгэрийн тэмдэг бол олимпын наадмын дутаж болохооргүй нэгэн хэсэг юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлт болоход үлдэж буй хугацааг тусгасан энгэрийн тэмдэг

Олимпын энгэрийн тэмдэг нь ихэвчлэн албаны талын, ОУОХ-ны, мэдээллийн хэрэгслийн, ивээн тэтгэгч бизнес нэгжийн энгэрийн тэмдэг болон төлөөлөгчдийн багийн энгэр тэмдэг зэрэг төрөл зүйлтэй.

Бээжингийн өвлийн олимпын албан ёсны энгэрийн тэмдгийг өвлийн олимпын зохион байгуулах хорооны зөвшөөрлийн дагуу бүтээсэн бөгөөд бүх орлого нь олимпын бэлтгэл шатны ажилд зарцуулагдах юм. Бээжингийн өвлийн олимпын энгэрийн тэмдэг нь өвлийн олимпын танин мэдэхүйг түгээх, Хятадын уламжлалт соёл, ялангуяа цас мөсний соёл, цагаан хэрмийн соёл, цагаан сарын соёл болон зохион байгуулагч хотын соёлыг танилцуулан түгээх чухал ачаалбар юм.

Өнөөдөр та бүхэнд Бээжингийн өвлийн олимпын олон төрөл зүйлийн энгэрийн тэмдгүүдээс  “Өвөрмөц зууш” сэдэвт энгэрийн зүүлтийг танилцуулж байна. Эдгээр энгэрийн тэмдэг нь Бээжингийн уламжлалт хоолны соёл, өвөрмөц зуушны төрөл зүйлийг харуулжээ.




\Уртнасан.\