Синьхуа агентлагийн мэдээ, Германы канцлер Шольц 15-нд Германы холбооны Бундестагт тушаалд орсныхоо дараах засгийн газрын ирээдүйд хэрэгжүүлэх бодлогуудын талаар танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, шинэ засгийн газар цар тахалтай тэмцэх, эрчим хүчний шинэчлэлт болон байгаль орчныг хамгаалах, Европ тивийн эм нэгдлийг бэхжүүлэх талаарх бодлогуудаа танилцууллаа.
Шольц хэлэхдээ, шинэ засгийн газар цар тахалтай бүх хүчээрээ тэмцэнэ. Иргэд маань зайгаа барьж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсэж байна. Цөөн тооны хүмүүс хүч хэрэглэн вакцинжуулалтыг эсэргүүцэж буйд сануулга өгч байна. Зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг зонхилох олон хүмүүст хүчээр тулгах хэрэггүй гэжээ.
Шольц бас хэлэхдээ, Герман эрчим хүчний шинэчлэлт болон байгаль орчныг хамгаалах бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, шинэ засгийн газар 2030 гэхэд нөхөн сэргээгдэх эрчим хүчний хувийн жинг өнөөгийн 65%-с 80%-д хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд шинжлэх ухаан технологи хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийгмийн халамжийг сайжруулах талаар шинэ засгийн газар нэн олон хүч зарцуулах болно. Үүнд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, шинээр орон сууц барих, эрүүл мэндийн халамжийн үйлчилгээг дээшлүүлэх зэрэг багтаж байна гэжээ.
Гадаад бодлогын талаар Шольц цохон тэмдэглэхдээ, Германы Европын байр суурийг дахин нотолж, Герман улс Европын холбоотой бат барилдлагатай байж, Европын дотоодын эв нэгдлийг хэвээр байлгах болно. Орос Украины өнөөгийн байдлын талаар тэрээр Оросын засгийн газартай яриа хэлэлцээгээ хэвээр байлгах болно гэжээ. Гэвч үүний зэрэгцээ тэрээр бас Герман Европын түншүүдтэйгээ нэгдмэл байр суурьтай байх болно гэжээ.
Үүнээс гадна Шольц канцлер асан Ангела Меркелд хүндэтгэл илэрхийлж, түүний 16 жилийн турш эх орныхоо төлөө үзүүлсэн хувь нэмэрт талархал илэрхийллээ. \Баатар орчуулав\