Хятадын хэрэглээ буурсан гэнэ үү?NO!
2021-12-16 16:08:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газрын 15-нд гаргасан 11-р сарын эдийн засгийн гол гол үзүүлэлтээс харахад, хэрэглээний чадварыг харуулсан нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын нийт хэмжээ нь 4104.3 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9%-иар өсөв.

Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй 15-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ хоёр жил цар тахал Хятадын хэрэглээнд сөргөөр нөлөөлсөн боловч ерөнхийдөө авч үзвэл, хэрэглээ нэмэгдэх байдал мөн үргэлжилсээр бөгөөд буурсан өөрчлөлт гараагүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, эдийн засаг аажмаар сэргэхийн хирээр нийгмхийн баталгаа улам сайжрах учраас хэрэглээний итгэлийг цаашид нэмэгдүүлэхэд тустай гэжээ.

Холбогдох мэргэжилтэн, Хятад улсын 1.4 тэрбум хүн амаас 400 сая нь дунд зэргийн орлоготой хүмүүүс бөгөөд хүн нэг бүрийн ДНБ-ийн хэмжээ нь 10 мянган ам.долларыг давж байна. Өдгөө хэрэглээ нэмэгдэж, бүтэц нь сайжрах хурдацтай хөгжлийн шат үед байгаа бөгөөд хэрэглээний далд хүч нь асар их байдаг гэж үзэж байна.