Тэнгис эх газрын нэгдсэн тээврээр 14 мянган галт тэрэг аяллаа
2021-12-16 10:38:43
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 15-ны үдээс өмнө Зүүн Өмнөд Азийн цаасны ялзмаг зэрэг бараа тээсэн контейнерын галт тэрэг Гуаншигийн Чин Жоу боомтоос хөдөлж баруун нутгийн тэнгис эх газрын нэгдсэн тээврийн замаар аяллаа эхлүүллээ. Энэ шугамаар 14 мянган галт тэрэг аялж буй нь энэ юм.

Уг контейнерын галт тэрэг 55 контейнер ачиж 12-р сарын 17-нд зорьсон газар болох Чүн Чингийн Туаньже тосгонд хүрэх болно. Зарим ачаа барааг нь Хятад Европын ээлжийн галт тэргэнд ачиж Европын олон газар хүргэх болно.

Өдгөөд хүрч иртэл баруун бүсийн тэнгис эх газрын нэгдсэн тээврийн галт тэрэг 14 мянган удаа аялж, Хятадын 13 муж, 46 хот, 90 өртөөг хамарч 2020 оныхоос 38 өртөө нэмэгдсэн байна. Дэлхийн 100 гаруй улс орон бүс нутгийн 300 гаруй боомттой нэвтэрч, боомтын цогцолборын дайчлах үүрэг тасралтгүй дээшилсэн байна.