Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
2021-12-16 21:03:01
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 16-ны өдөр Бээжингийн өвлийн олимпын наадам зохиогдоход 50 хоног үлдлээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын бүх бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдлаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, дэлхийн улс орнуудын тамирчид Хятад улсад болох олимпын наадамд оролцохыг тэсэн ядан хүлээж байгаа. Үлдсэн энэхүү 50 хоногт холбогдох туршилтын тэмцээнд оролцож, бэлтгэлээ хийж, Бээжинд хотод хүч, ур чадвараа харуулахыг хүсэж байгаа хэмээн ойлгож байна. Бид дэлхийн улс орнуудын тамирчдад өвлийн олимпын наадамд шинэ амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав