Тамирчид дэвшилтэт техникийг ашиглан дасгал хийж байна
2021-12-16 15:27:07
Share
Share this with Close
youtube WeChat

Агаарын хөдөлгөх хүчний ухаан нүдэнд үзэгдэхгүй гарт баригдахгүй салхийг хүч болгох боломжтойг Хятадын тамирчид өвлийн олимпын цас мөсний төрөлд ашиглаж байна.

Ляонин мужийн Шэнь-Ян хотын Хятадын Агаарын тээврийн судлалын аж үйлдвэрийн агаарын хөдөлгөх хүчний судалгааны хүрээлэнгийн судлан бүтээсэн спортын дасгалын зориулалттай зохиомол хийн урсгалын ерөнхийлсөн цогцолбор, босоо хийн урсгалын нэг, хөндлөн хийн урсгалын хоёр төхөөрөмжийг Бээжингийн өвлийн олимпын наадмын тэмцээнд оролцох үндэсний багийн тамирчид ашиглаж дасгал хийж байгаа юм.

Зохиомол хийн урсгалын төхөөрөмж тамирчдын дасгал сургуулилтад туслах үүрэг гүйцэтгэсний улмаас Хятадын цанын харайлтын тамирчид энэ оны тэмцээнд түүхийн шинэ амжилтад хүрчээ. Эрэгтэй тамирчин анх удаа 140 метр харайж, эмэгтэй тамирчин олон улсын оноо хуримтлуулах тэмцээнд анх удаа салбар тэмцээний нэгдүгээрт орсон юм. Хятад улсын харайлтын цанын багаас одоохондоо 3 тамирчин Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрх аваад байгаа юм.