"Америк маягийн ардчиллын" гай
2021-12-16 15:33:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 13-нд “Нью-Йорк таймс сонин” АНУ-ын Батлан хамгаалах яамны дээд албан тушаалтны үгээс иш татан мэдээлэхдээ, АНУ-ын БХЯ-ны сайд Остин хоёр дээд захирагчийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрч, Афганистаны Кабулд болсон нисэгчгүй онгоцны довтолгоод оролцсон цэрэг 10 эгэл иргэний амийг хороосныхоо төлөө ямар ч шийтгэл хүлээх шаардлагагүй гэж шийдвэрлэв. АНУ-ын цэргийн бууны аманд амиа өгсөн Афганистаны эгэл иргэнийг үл тоомсорлож, хорлогдсон хүмүүсийн ар гэрийнхний гомдол зовлонг огт хайхрахгүй АНУ ямар санаа амар “Ардчилал” , “Хүний эрх” гэж ам дүүрэн ярьдаг юм бэ?

20 жил үргэлжилсэн Афганистаны дайнд Афганистаны 47245 эгэл бор иргэн, “9·11”-ний хэрэгтэй холбоогүй 66-69 мянган Афганистаны цэрэг цагдаа АНУ-ын үйл ажиллагааны дунд амиа алдаж, 10 сая гаруй хүн гэр орноосоо дүрвэлээ. Иракийн дайнд 200-250 мянган эгэл ард амиа алдаж, 1 сая гаруй хүн гэр орноо алджээ……Америк маягийн ардчиллын цаана улс төр нь доройтож, эхм замбараагүй болж байгаа нь үнэн төрх гэдгийг дэлхий нийтээрээ улам тодорхой олж харж байгаа юм.