Хятад Оросын харилцаа сорилтыг хэрхэн даван туулж, эрч хүчээ харуулах вэ?
2021-12-16 20:05:48
Share
Share this with Close
youtube WeChat

“Бидний ‘Өвлийн олимпын болзоо’-г би маш их хүсэн хүлээж байна” “Би удахгүй Хятадад айлчилж, Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохыг тэсэн ядан хүлээж байна” ——15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар видео уулзалт хийж, цаг хагасын турш хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа, олон улсын стратегийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр санал солилцов. Хоёр талын амалсан “Өвлийн олимпийн болзоо” нь хоёр орны төрийн тэргүүн нарын гүн найрамдалт харилцааг харуулж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл өндөр түвшинд байгааг гэрчлэв. Москвагийн их сургуулийн профессор Зайцев хэлэхдээ: Энэ нь хоёр улсын удирдагчид болон хоёр хуучин найз хоорондын итгэлцлийн дээд түвшний бас нэгэн нотолгоо юм гэжээ.

Зуун жилийн өөрчлөлт болон зууны тахал өвчний нөлөөнд автсан дэлхий ертөнц бужигнаантай өөрчлөлтийн үе рүү орлоо. Хятад Оросын харилцаа хэрхэн янз бүрийн шуурганы сорилтыг даван туулж, шинэ эрч хүчийг үзүүлж, "жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалдаг гол тулгуур болох вэ" ? Энэ нь голцуу хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдамжаас хамаарна.

Энэхүү уулзалт нь Хятад, Оросын төрийн тэргүүн нарын энэ оны хоёр дахь удаагийн видео уулзалт байж, 2013 оноос хойшхи хоёр талын 37 дахь удаагийн уулзалт болох юм. Хятад, Оросын төрийн тэргүүнүүд шиг ойр ойрхон уулздаг нь дэлхий дахинд ховорхон юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн хамтдаа хөл бөмбөгийн тэмцээн үзэж, төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэж, хурдны галт тэргэнд хамт зорчиж явсан, иймээс тэднийг жинхэнэ сайн найзууд, эртний найзууд, жинхэнэ найзууд гэж хэлж болно. Төрийн дипломатын тэргүүн нарын удирдлаган дор, Хятад Оросын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа орж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа үргэлжлэн үр дүнгээ өгсөөр байна.

Энэ удаагийн уулзалтаар, хоёр орны төрийн тэргүүн нар энэ оны хоёр талт харилцааг цогцоор нь дүгнэж, хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Эдийн засаг худалдааг жишээ болгон авч үзвэл, хэдийгээр цар тахлын нөлөөнд автсан хэдий ч энэ онд Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ дахин шинэ амжилт тогтоож, оны эхний 11 сард 130 тэрбум ам.доллароос давсан байна. Арваннэгдүгээр сард болсон Хятадын олон улсын импортын 4 дэх экспогийн үеэр, орос амттан, зайрмаг хэдхэн секундын дотор зарагдаж дууссан нь Хятадын ард түмний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг баяжуулаад зогсохгүй Оросын компаниуд “хэдхэн секундийн дотор 4 сая гаруй юанийн ашиг олсон" байлаа.

Түүнчлэн эрчим хүч, технологийн шинэчлэлийн чиглэлээр ч Хятад Оросын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, улам бүр үндэс суурьтай болж, ард түмний амьжиргаанд тустай болж байна. Тухайлбал, Хятад-Оросын байгалийн хийн зүүн хоолой уртаашаа Хятадын зүүн биеийн нутгаар дамжиж, уг замын дагуух хятадууд цөм Оросын байгалийн хийг ашигладаг. Харин Орос дахь хятад гар утас, автомашины борлуулалт ч нэмэгдэж, тухайн орон нутгийн иргэдэд сонголт хийх боломж бүрдсэн байна. Ши Жиньпин уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад, Оросын бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагаа нь улс төрийн асар их давуу тал болон маш их боломжийг харуулав гэжээ.

Үүний зэрэгцээ Хятад, Орос хоёр орон цөм Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон байж, олон улсын шударга ёсыг хамгаалах, олон улсын харилцааны ардчиллыг ахиулах талаар нийтлэг үзэл бодол болон байр суурьтай байдаг. Афганистаны асуудлыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө хамтран зүтгэхээс эхлээд Америкийн талцал үүсгэсэн "ардчилсан дээд хэмжээний уулзалт"-ын эсрэг хамтдаа дуу хоолойгоо хүргэх хүртэл, Хятад Оросын хамтын ажиллагаа бол ноёрхогч үзлийн хүчирхэг хяналт тэнцвэр төдийгүй НҮБ-аар төв болгосон олон улсын системийг эрс хамгаалж, тодорхой бус хүчин зүйлээр дүүрсэн олон улсын дэг журамд нэн их тодорхой чанар сэлбэсэн байна.