Дэвшилтэт техникийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэв
2021-12-17 10:44:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газрын гаргасан тоо баримтаас харахад, энэ оны 1-11-р сард Хятад улсын үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.7%-иар нэмэгдсэн ба үүнээс дэвшилтэт техникийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт нь 22.2%-иар нэмэгдэн, хоёр жилд дунджаар 17.4% нэмэгджээ.

Тодруулбал агаарын тээвэр, сансар судлалын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нийлүүлсэн хөрөнгө нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдэж, компьютер болон ажлын газрын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, электрон, мэдээлэл холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эмчилгээний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нийлүүлсэн хөрөнгө оруулалт нь 20 гаруй хувиар нэмэгджээ.

Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд нийлүүлсэн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн дундаж хурд нь үйлдвэрлэлийн салбар дахь нийт хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурдаас улмаар илүү болж байгаа нь Хятад улсын хүчин чармайлтын дүнд үйлдвэрлэлийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх зорилтод ахиц гарч, эдийн засгийн бүтэц  сайжран, бүтээлч хөдөлгөх хүч нэмэгдүүлэх ололт амжилт, тогтвортой хөгжлийн шат үед орж, дэвшилтэт техникийн үйлдвэрлэл нь Хятадын үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулах, чансаатай хөгжихийн чухал хөдөлгөх хүч болж буйг харууллаа.