Энэ онд Хятадын ДХБ нийт 101 их наяд 356 тэрбум 700 сая юаньд хүрчээ
2021-12-17 18:15:38
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний статистикийн газрын албаны талын сайтын мэдээлснээр, Хятадын ДНБ-ны нийт хэмжээг тооцоолох болон тоо баримт нийтлэх дүрмийн дагуу оны ДХБ-ны тооцоололд анх алхмын тооцоолол болон эцсийн тооцоолол гэх хоёр алхам байдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний статикийн газрын бүртгэлийн оны тайлан, сангийн яамны санхүүгийн тооцоо болон холбогдох салбарын оны санхүүгийн материалд зэрэгт үндэслэн үндэсний статистикийн газар 2020 оны ДНБ-ны эцсийн тооцоог гаргасан байна.

 Эцсийн тооцоогоор, 2020 онд ДНБ-ний нийт хэмжээ 101 их наяд 356 тэрбум 700 сая юаньд хүрч, анхны тооцооллоос 241 тэрбум 900 сая юаниар бага гарсан байна. Хувиршгүй үнийн үнийн тооцоогоор өнгөрсөн оноос 2.2% нэмэгдэж, анхны тооцооллоос 0.1 нэгжээр багассан байна.