Гэм зэмгүй энгийн иргэдийг хөнөөсөн хэргийг шалган шийтгэхийг уриаллаа
2021-12-17 19:23:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 17-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр онцлохдоо, Америкийн арми дэлхийн өнцөг булан бүрт энгийн номхон иргэдийг ялгаварлан хөнөөсөн гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой, АНУ үнэнийг нуун дарагдуулж, "шүгэл үлээгч"-ийг дарахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа, тиймээс үүнийг нэн илүү буруушаах ёстой гэжээ.

Саяхан АНУ-ын Батлан хамгаалах яамаас Афганистаны Кабул хотод нисэгчгүй онгоцны халдлагад оролцож, 10 энгийн иргэний аминд хүрсэн цэргийн албан хаагчдад ямар нэгэн шийтгэл оногдуулахгүй байх шийдвэр гаргасан. Мөн энэ оны эхээр Афганистаны энгийн иргэдийг АНУ-ын нисгэгчгүй онгоцоор хөнөөхийг харсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний тагнуулын ажилтан асан сэтгүүлчдэд холбогдох мэдээллийг дэлгэснийх нь төлөө 45 сарын хорих ял оноожээ. Ван Вэньбинь үүнтэй холбоотой асуултад хариулахдаа, дээр дурдсан нөхцөл байдал нь АНУ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалж байгаа гээчийг ихээр хошогносон явдал болох юм гэжээ.

Ван Вэньбинь онцлохдоо: олон улсын хууль дээдлэх ёсыг зориудаар алдагдуулж, гэм зэмгүй иргэдийг ялгалгүй хөнөөсөн АНУ-ын цэргийн гэмт хэргийг шалган шийтгэж, гэмт хэрэгтнүүдийг хатуу шийтгэж, шударга ёсыг тогтоож, бүх улс орны ард түмэн ялангуяа хөгжиж буй орнуудын ард түмний хүний эрхийг үнэнхүү хамгаалан баталгаажуулахыг бид олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна гэжээ.