145 оронтой "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2021-12-17 16:42:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хөгжил шинэчлэлийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй 16-ны өдөр хэлэхдээ, Хятад улс саяхан Дунд Африк зэрэг орнуудтай “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Одоогийн байдлаар, Хятад улс 145 улс орон, 32 олон улсын байгууллагатай “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан гэжээ.

Мэн Вэй хэлэхдээ, 2021 оны эхний 11 сард Хятад Европын ачааны галт тэргийг нийт 13817 ажиллуулж, 1332 мянган чингэлэг чирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 23%、30%-иар нэмэгджээ. Үүнээс цар тахлын эсрэг тэмцэхэд холбоотой эд бараа 13430 мянган ширхэг байлаа гэжээ.