Цар тахал болон банк санхүүгийн асуудлыг шийднэ
2021-12-17 16:29:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш 16-ны өдөр оны эцсийн дүгнэлтийн хэвлэлийн бага хурал дээрээ хэлэхдээ, 2022 онд миний бие Ковид-19-ийн цар тахал болон олон улсын банк санхүүгийн системийн засаглалын алдагдлын асуудлыг голлон шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ гэжээ.

Гуттериш видеогоор холбогдох үедээ одоогийн дэлхий нийтэд тулгарч буй цар тахал, тэгш бус байдал болон уур амьсгалын хямрал зэрэг ноцтой өрсөлдөөн сорилтуудыг дурдаж, мөн 98 улс орон оны сүүлчийн вакцинжуулалтын зорилгоо биелүүлээгүй, 40 улс 10 хувийн хүнээ вакцинд хамруулж чадаагүй. Орлого багатай орны 4 хувь ч хүрэхгүй хүн нь вакцинаа бүрэн хийлгэсэн. Вирусийн тархалт зогсох шинжгүй байгаа нь вакцины тэгш бус байдал, эргэлзээ болон сагсуурснаас болж байна гэжээ.

Эдийн засгийн тэнцвэргүй сэргэлт нь тэгш бус байдал болон эдийн засаг, ард түмний ачааллыг нэмэгдүүлж байна гэж Гуттериш хэлсэн бөгөөд тэгш бус байдал нэмэгдэж, нийгмийн донслолт, хоёр туйлшрал хурцдан, эрсдэл мөн нэмэгдсээр байгаа учраас олон улсын банк санхүүгийн тогтолцоог шинэчлэх цаг боллоо гэжээ.