Улс орнуудад ашигтай л бол Хятад улс дэмжинэ
2021-12-18 20:27:37
Share
Share this with Close
youtube WeChat

 

17-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын Зөвлөх хорооны 2021 оны хуралд цахимаар оролцох үе, сүүлийн үед зарим улс орон дэд бүтцийн олон улсын хамтын ажиллагааны шинэ санаачилга, бүс нутгийн эдийн засгийн бүдүүвч хэлэлцээрийг дэвшүүлсэн байна.

Олон төрлийн санал санаачилга сайн эсэх нь тэрбээр хөгжлийгг тэргүүлэх чиглэл болгож байгаа эсэх, нээлттэй бөгөөд багтаамжтай байгаа эсэх, харилцан ашигтай байж хамтдаа хожихыг баримталж байгаа эсэх, үйл ажиллагааны чиг хандлагыг баримтлах эсэхээс хамаарна гэж Хятад улс үздэг. Харин улс орнууд болон аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг зориуд таслан, жижиг бүлэг байгуулж гадуурхал явуулан, цаашлаад үзэл суртлын шугам татаж, улс төрийн сөргөлдөөн үүсгэхийг оролдох юм бол түүхийн чиг хандлагын эсрэг явж, яалт ч үгүй шигшигдэх болно.

Олон улсын дэд бүтцийн холболт, улс орнуудын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, нийгмийн дэвшилд үнэнхүү ашигтай хамтын ажиллагааны санал санаачилгыг Хятад улс тууштай дэмжин, нээлттэй хамтран ажиллах болно гэдгийг дахин нотолж байна гэжээ.