Кабул энэ сарын 19-нээс паспорт олголтоо сэргээнэ
2021-12-18 23:02:28
Share
Share this with Close
youtube WeChat

Кабулын паспортын ажил хариуцсан байгууллага 12-р сарын 19-өөс хэвийн үйл ажиллагаагаа сэргээнэ гэж Афганистаны түр засгийн газрын паспортын ажил хариуцсан байгууллагын албан тушаалтан Алем Гул Хаккани орон нутгийн цагаар 18-нд мэдэгджээ.

Алем Гул Хаккани хэлэхдээ, өдгөө паспортын байгууллагын техникийн бүх асуудал шийдэгдсэн бөгөөд долоо хоног тутмын пүрэв гаригт тусгайлан түр засгийн газрын гишүүд болон армийнханд паспорт олгоно гэжээ. Онлайнаар паспорт авах өргөдөл гаргах хүснэгтийг шинэчилсэн, паспорт олголтод хуучин хүснэгтийг дахиж ашиглахгүй, Кабулаас бусад мужийн иргэний үнэмлэхтэй иргэд Кабулаас паспорт авахгүй, паспорт авах өргөдөл гаргасан хүмүүс зайлшгүй өөрийн харьяалал бүхий мужаасаа паспорт авах ёстой гэжээ.