Япон "Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох" арга хэмжээгээ сунгана
2021-12-18 14:48:22
Share
Share this with Close
youtube WeChat

Японы засгийн газрын албан тушаалтан 12-р сарын 17-нд хэлэхдээ, "Гадаадын иргэдийг Японы хилээр нэвтрүүлэхийг хориглох” арга бодлогын хэрэгжилтийг сунгах шийдвэрийг засгийн газар гаргасан гэжээ. 

Японы Засгийн газар 11-р сарын 30-наас эхлэн “Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох” нэг сарын хугацаатай бодлого хэрэгжүүлсэн бол энэ бодлого энэ сарын эцсээр дуусгавар болох гэж байсан юм. Харин КОВИД-19-ийн Омикрон омгийн халдвар дэлгэрсэн улс орон, бүс нутгийн тоо 70 гаруй болж нэмэгдэж, энэ сарын 17-нд Японы Нарита, Ханеда, Кансай зэрэг олон улсын гурван томоохон нисэх онгоцны буудлаас Омикрон омгийн халдвар авсан 16 хүний онош тогтоогдож, сүүлийн хагас сарын дотор Японд эл омгийн халдварын тохиолдол 50 болон нэмэгджээ.

Омикрон омог тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Японы засгийн газар “Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох” бодлогоо сунгахаар шийдсэн бөгөөд ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар албан ёсны шийдвэр гаргах юм байна.

Д.Хүчитбаатар